fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 296 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/12/07
Унших
0 минут 48 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 296 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 296 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385,166 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 144 нь Улаанбаатар хотод,
  • 152 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,947 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,259 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,828 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд
Н.Учрал:МАН 100 жилийнхээ босго дээр залуу, цахим нам болж төлөвшиж буйгаа харууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ