Хэдхэн хоногийн өмнө Монголчуудыг эвсэн нэгдүүлсэн үйл явдал бол ТҮК-ийн гурван ажилтан олон жилийн хөдөлмөрөө төрд үнэлүүлж Алтангадас одонгоор шагнуулсан явдал билээ. Иргэд олон нийт одонг нь мялаах мөн тэдний амьдралд туслах хандивын аян өрнүүлж 24 сая төгрөг цуглуулан өгсөн юм. Цахим орчинд олны танил эрхмүүд ч давлагаалан үнэ төлбөргүй хөтөлж, дуулж, бүжиглэх зэргээр дэмжсэн. Тэгвэл тэд нийт 2 сая төгрөгийг Түлэнхийн Төвд түлэгдэлттэй тэмцэж буй хүүхэд багачуудад шаардлагатай эм тариаг нь бага ч болов нийлүүлэхэд сэтгэлийн хандив өргөсөн байна. Алтан гадас одонт Батмөнхийн охин багадаа түлэгдэлтийн аюулд өртөж байсан учраас тэнд л их тусламаар байдаг юм гэж, түүнээсээ санаачлан ард түмнийхээ сэтгэлийн бэлгээс ийн хандив өгөх санаачилга гаргажээ.
ТҮК-н Алтан Гадастнууд “Түлэнхийн төв”-д эмчлүүлж буй хүүхдүүдэд 2 сая төгрөг хандивлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.