fbpx Ардын намын даргын анхаарал татсан арван “үг”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 35 секунд

Ардын намын даргын анхаарал татсан арван “үг”

Ардын намын XXX Их хурал өчигдөр эхэллээ. Өнөөдөр дуусна. Энэ Их хурлаас хамгийн ихээр олны анхаарал татсан нь Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх ”Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого байв.

Тэрбээр энэхүү бодлогоо илтгэл хэлбэрээр тус Их хурал дээр танилцуулсан юм.

Түүндээ Монгол Улсын хөгжлийг боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн зургаан чиглэлээр сэргээнэ гэжээ.

“Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө.

Эрчим хүчний эх үүсвэр 1896 мВт-аар нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрднэ.

Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасна. Хот хөдөөгийн тэнцвэр хангагдана.

Дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн суурь хэмжээ хоёр дахин томорно.

Эдийн засгийн цар хүрээ тэлсэнээр хүний хөгжлийг зорилтууд хангагдана. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэнэ. Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг бид хаанаас олж чадах вэ? Төр дангаараа бүрдүүлж чадахгүй нь ойлгомжтой. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхитэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр намынхаа XXX Их хурал дээр ийм амлалтуудыг өгчихөж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг хийж чадах уу?

Чадах бол яаж?

Ийм асуултууд тавигдаж байна.

Дээрх зорилтдоо хүрнэ гэж буй нь Ардын намын даргын илтгэл, танилцуулга дахь дараах “үг”-тэй холбоотой бололтой.

Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн анхаарал татсан арван “үг”-ийг онцолъё.

НЭГ. ИРЭХ ЗУУНД ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАНА

“Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ноогдлоо”.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ УУЛ УУРХАЙГААС, УЛСЫН ТӨСӨВ НҮҮРСНЭЭС, ШАТАХУУН НЭГ УЛСААС, ИМПОРТ ГАНЦ БООМТООС ХАМААРАЛТАЙ НЬ БОДИТ ҮНЭН

“Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хичнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын дотоод шаналал, сорилт байсаар ирсэн нь нууц биш ээ. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ.

Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна”

ГУРАВ. ЕРӨНХИЙ САЙД П.ГЭНДЭН, А.АМАР НАРЫН 89 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ БОДЛОГО

“1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч,гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм. Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч Төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ ээ.

ДӨРӨВ. АРДЫН НАМЫН АНХНЫ ДАРГА СОЛИЙН ДАНЗАН БА ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО

“Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхитэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

Ардын намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан.

ТАВ. АРДЫН ХУВЬСГАЛ БОЛ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН ШУУД ҮРГЭЛЖЛЭЛ

“1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах тэмцэл байсан юм.

1911 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт болон Минжиддоржийн Ханддорж, Гомбын Цэрэнчимэд, Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй эх орончид Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлсан түүхтэй”

ЗУРГАА. “АНХНЫ ДОЛОО”-Г ДУРДАВ

“1921 онд Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын эх орончид нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин Ардын Намыг үндэслэн байгуулж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн билээ.

Ардын хувьсгалын анхны долоон удирдагчаа 100 жилийн ойн намын 30-р Их Хурлын индрээс хүндэтгэн дурсахад таатай байна”.

ДОЛОО. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙВ

“Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл дардан байгаагүй ээ. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий.

Энэхүү улс төрийн хэлмэгдэлд өртөж хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ эргэн дүгнэж буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд уучлал гуйж байна”.

НАЙМ. МАН, МАХН НЭГДСЭН НЬ ТҮҮХИЙГ БҮТЭН БОЛГОСОН ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ ГЭВ

“Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдог болохыг манай намын түүх нотолдог. Намынхаа түүхт 100 жилийн ойгоор үндэсний язгуур эрх ашгийн төлөө Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам эргэн нэгдсэн нь түүхийг бүтэн болгосон чухал үйл явдал байсныг онцлон тэмдэглэж байна”

ЕС. “СОЦИАЛ ДЕМОКРАТ”-ЫГ “ОРЧУУЛГА”-ГҮЙГЭЭР ХЭРЭГЛЭВ

“Ардын нам нь Социал демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ”.

АРАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ТҮНШЛЭЛИЙН ЗАРЧИМДАА “МОНГОЛЫН АНДГАЙ ЗА БУЙ ЗАА” ХЭМЭЭХ ЯЗГУУРЫН ЗАРЧМЫГ ХАТУУ БАРИМТАЛНА

“Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш, болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно оо! Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай за буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална”.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​