fbpx МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/12/06
Унших
1 минут 17 секунд

МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 06-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,

Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,

Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Өнөөдөр болох үйл явдлууд
Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. BARYAMA MONGOL

    Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна, тэдэнтэй [email protected] хаягаар холбогдоорой. Би Монголоос ирсэндээ үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. миний нэр

  2. zuch

    Бөхийн холбоо нэг зүйлийг анхаарах. Хуучин соц-д нэг нь жил бүр амжилтын цолоо авдаг, нөгөө нь хэдэн жилээр хүлээж авдаг гаж байдал байсан юм билээ. Энэ нь бөхчүүдийн атаархалаас болсон байх. Одоо үүнийг давтах нь. Болохгүй. Увсын Батсуурь допинг хэрэглэсэн нь зөв байдаг. Нөгөөгийнх нь буруу байдаг. Нэг л учиртай болчихлоо. Ер нь допингийн хувьд үндэсний бөхөд хамаатуулах нь буруу. Допинг биш эм ч гэсэн допинг болох магадлалтай. Тэмцээн бүрээс допингийн шинжилгээ хийдэг буруу практикийг болиосон нь дээр байх. Ер нь цаг дээрээ бол мултардаг мөртэй бөхийг гарыг эвгүй хөдөлгөөд барилдах аргагүй болгодог ёс зүйгүй бөхийнх шиг ядарсан арга газар авч буйг бодууштай байх Ер нь бол монгол бөх бол харьцангуй журам султай гэмээр онцлогтой. Авокадо идчихлээ гэдэг бол буруу. Бөхийн холбоо ныхон ухаантай байж чадна гэдэгт итгэеэ

Шинэ мэдээ