fbpx Британичууд роботыг хүн шиг царайны хувиралтай болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/06
Унших
1 минут 12 секунд

Британичууд роботыг хүн шиг царайны хувиралтай болгожээ

Их Британийн хүн дүрст робот зохион бүтээгч Engineering Arts компани саяхан өөрийн технологийн ололт амжилтыг харуулсан видео бичлэгийг YouTube сувагтаа байрлуулжээ.

Уг бичлэгт робот хүнтэй адил царайны хувирлаар сэтгэгдлээ илэрхийлдэг болсныг харуулсан байна.

Тодруулбал Ameca нэртэй робот хүнтэй адил нүд хөмсгөө хөдөлгөх, гайхах, инээмсэглэх зэрэг хувирлыг нүүрэндээ үзүүлж буйг харуулжээ.

Одоогоор Ameca робот алхаж, явж чадахгүйг Engineering Arts компани мэдээлсэн байна.

Үүнээс гадна тус компани Mesmer нэртэй өөр нэг робот зохион бүтээснээ үзүүлжээ.

Уг робот нь бодит хүний нүүрний ясны бүтэц, арьсны үрчлээ нугалаа, сэтгэл хөдлөл зэргийг 3D сканнераар буулгаж авсныг хуулбарлан үзүүлдэг юм байна.

Engineering Arts компани роботыг илүү хүн төрхтэй болгох чиглэлд төвлөрч ажилладаг тул бүтээгдэхүүн нь хүнийг орлох ямар нэг ажил үйлчилгээнд биш, харин энтертайнмэнт, сурталчилгааны салбарт ашиглагдах юм байна.

Эх сурвалж: The Verge

ЭМЯ: Коронавируст халдварын 139 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа
Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ