fbpx Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 28 секунд

Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна

Виртуал хөрөнгийн зах зээл хамгийн ашигтай. Гэхдээ тэр хэрээрээ иргэдийг эрсдэлд оруулж байгаа учраас төр зайлшгүй оролцох шаардлага үүсээд буй юм. Тиймээс УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар “Монгол Улс криптовалютыг албан ёсны хууль, эрхзүйн баримт бичгээр зохицуулдаггүй. Төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй. Монголбанкнаас бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. Үүнд зөвшөөрөл олгодоггүй. Энэ талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тус бүр хоёр удаа олон нийтэд зориулж мэдэгдэл гаргасан. Гэвч Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг, хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Энэ төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь технологийн шийдлийг буруугаар ашиглаж, эдийн засгийн хор хөнөөл учирч болох аюул өндөр байна. Иймд Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль шаардлагатай” гэжээ. Нэг ёсондоо иргэн хохирвол төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ виртуал хөрөнгийг бүртгэж, гүйлгээний мэдээллийг хянана гэж буй. Гэтэл хамгийн сүүлийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээлэлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа аж. Эндээс харахад иргэдийн өмнө асар их эрсдэл байгаа юм.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа юм. Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томъёоллоор явна. Харин Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад, блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно.

Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүйг сайн ойлгох ёстой. Эндээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээ гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй.

“Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь эхлээд өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байна” гэлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг гаргах нь цаг хугацааны хувьд бэрхшээлтэй тулгарсныг ажлын хэсгийн хэлж буй. Нэг талаас ФАТФ-ын зөвлөмж ирчихсэн, нөгөө талаас одоогийн найман биржээр дамжуулаад найман их наяд төгрөг эргэлдэж байгаа. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Гэхдээ хуулийн ямар ч зохицуулалт хийгээд виртуал хөрөнгийг зохицуулж чадахгүй. Харин хөрөнгө оруулагч талын эх үүсвэр тодорхой эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэдэл байгаа эсэхийг төр хянах үүрэгтэйгээр оролцоно.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Э.Содномпилжээ ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
Э.Содномпилжээ ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​