fbpx Өмнөд Солонгосын иргэд монгол охиныг зодсон сурагчдыг хатуу шийтгэхийг шаардсан нь дэмжлэг сайтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/12/06
Унших
1 минут 46 секунд

Өмнөд Солонгосын иргэд монгол охиныг зодсон сурагчдыг хатуу шийтгэхийг шаардсан нь дэмжлэг сайтай байна

Өмнөд Солонгосын дунд сургуульд сурдаг 14 настай монгол охиныг ангийнх нь дөрвөн охин зодож, дүрс бичлэгийг нь зарсан хэрэг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон билээ.

Долдугаар сарын 3-ны өдөр Өмнөд Гёнсан мужийн Янсан хотод гарсан уг хэрэг хохирогч охины эх орон Монголын төдийгүй Өмнөд Солонгосын нийгмийг цочроогоод байгаа юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны вэбсайтад тус улсын иргэд тодорхой асуудлаар өргөдөл гомдол гаргаж, засгийн газраас арга хэмжээ авахыг шаардах механизм ажилладаг.

Уг өргөдөл нь 30 хоногийн дотор 200,000 иргэний дэмжлэг авч чадвал засгийн газар анхааралдаа авч, хариу өгдөг журамтай юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт нэг иргэн монгол охиныг зодсон сурагчдын нэрсийг ил гаргаж, хатуу шийтгэхийг шаардсан өргөдөл үүсгэсэн нь өнөөдөр өглөөний байдлаар 184,000 гаруй иргэдийн дэмжлэгийг аваад байна.

“Хэргийг нарийвчлан шалгаж, дөрвөн сурагчийг хатуу шийтгэхийг би шаардаж байна. Хэрвээ тэд насанд хүрээгүй шалтгаанаар ялаас хэлтрэх бол тэдний эцэг эхийг шийтгүүлэх хүсэлтэй байна” гэж өргөдлийг санаачлагч бичжээ.

Цагдаагийн байгууллага дөрвөн охины хоёрын хэргийг аравдугаар сарын 28-ны өдөр прокурорт шилжүүлсэн юм байна. Харин нөгөө хоёр сурагч 14 нас хүрээгүй тул хэргийг нь Улсан дүүргийн шүүхийн хүүхдийн тасагт шилжүүлжээ.

Эх сурвалж: Korea Times

Э.Содномпилжээ ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
МАН-ын 30 дахь их хурал эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    наадахаа тодорхой заагаад өгөөч. яаж ажлуулахын

  2. Зочин

    консул авгайг буулга. ажлаа хийж чадахгүй дээр нь хуйвалдсан гэмт хэрэгтэн

  3. яана даа

    мОНГОЛ ИРГЭДЭЭ ГАДААДАД ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ МОНГОЛЫН эся, консулаас Л илүү иргэд ажлах юм. МАН ын тэтгэвэрийн хөгшид, санхүүжүүлэгч нарын амралт болж хувирсан ЭСЯамдын хэрэг алга.

Шинэ мэдээ