Өнөөдөр МАН-ын 30 дахь Их хурал эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм.
МАН-ын дүрэмд Намын Их хурлаар намын даргыг сонгоно гэж байсан ч дүрмийн 20.3.7 "намын Их хурлын чөлөөт цагт намын дарга гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэж заажээ. Энэ дагуу Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон билээ.
Уг Их хурал UB паласын их танхимд гурван өдөр болно.