fbpx Зулын 25-нд хийх зан үйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/29
Унших
1 минут 1 секунд

Зулын 25-нд хийх зан үйл

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын "Зулын 25" буюу Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр тохиож байна. Энэ өдөр зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ.

Энэ өдөр бурхны шашинт айлууд зул өргөн, цагаан хоол идэж, маани мэгзэм уншин залбирдаг. Зулын 25-нд уншсан нэг маани түм болж, нэг зул мянга болон арвижин бие, хэл, сэтгэл ариусан их буян хурдаг хэмээн үздэг байна.

toim.mn

ДЭМБ: “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс “Омикрон“ хувилбараар халдварлаж болзошгүй
ЭМЯ: Коронавируст халдварын 190 тохиолдол шинээр батлагдаж, 5 хүн нас барлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ