fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 711 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/25
Унших
0 минут 46 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 711 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380,731 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 486 нь Улаанбаатар хотод,
  • 225 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,684 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 1,443 хүүхэд, 225 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ
Долоо хоногт коронавирусээр нас барсан хүний ​​тоо дэлхий нийтэд 6 хувиар нэмэгджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. zocin

    Сүүлийн хэдэн өдрүүдэд өвчилсөн, эндсэн хүний тоо буурч байгаа нь ард иргэд бидэнд эерэг хандлага өгч байна. Энэ арга хэмжээнд бол вакцины үр дүн байгааг үгүйсгэхгүй байна. Гэвч вакцины талаар анхан шатны мэдлэгтэй, мэдлэггүй популистууд, намчирхагсад худал үнэн мессеж тарааж арга хэмжээний үр дүнг удаашруулж байна байна л даа

Шинэ мэдээ