fbpx Долоо хоногт коронавирусээр нас барсан хүний ​​тоо дэлхий нийтэд 6 хувиар нэмэгджээ
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/25
Унших
2 минут 22 секунд

Долоо хоногт коронавирусээр нас барсан хүний ​​тоо дэлхий нийтэд 6 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бараг 3.6 сая хүн коронавирусын халдвар шинээр авч, 51 мянга гаруй хүн нас баржээ. ДЭМБ мягмар гарагт шинэ халдварын тоо болон нас барсан хүний ​​тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад зургаан хувиар нэмэгдсэн гэж мэдэгдэв.

"Ерөнхийдөө сар гаруйн хугацаанд өвчлөл нэмэгдсээр байна. Арваннэгдүгээр сарын 15-21-ний долоо хоногт бараг 3.6 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөхөөсөө 6 хувиар өссөн байна гэж ДЭМБ-ын эпидемиологийн мэдээллийн товхимолд дурджээ.

Шинэ халдварын бараг 67% нь Европт тохиолджээ. Тодруулбал тус тивд өвчлөл 11 хувиар өссөн байна.

Гэхдээ үүний зэрэгцээ зарим бүс нутагт халдварын тохиолдол буурч байна. Халдвар авсан хүмүүсийн тоо Зүүн өмнөд Азид 11%, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт 9%, Африкт 4% буурсан байна.

Харин нас баралтын өсөлт Номхон далайн баруун бүс 29%, Америк 19%, Европт 3% бүртгэгдсэн байна.Үүний эсрэг нас баралтын тоо Африкт 30%, Зүүн өмнөд Ази 19%, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт 4% тус тус буурсан байна.

ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар, арваннэгдүгээр сарын 15-21-ний хооронд дэлхий даяар 3,597,398 хүн халдвар авч, 51,373 хүн нас барсан байна. АНУ долоо хоногт хамгийн олон халдвар авсан (558,538) байна. Түүний араас Герман (333,473), Их Британи (281,063), Орос (260,484), Турк (163,835) орж байна.

Дэлхийд тархаад байгаа дельта омог сүүлийн 60 хоногийн турш хийсэн шинжилгээний 99.8%-д нь тогтоогдсон гэж ДЭМБ тэмдэглэжээ.

Цар тахал эхэлснээс хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын 257 469 528 тохиолдол бүртгэгдэж, 5 158 211 хүн нас баржээ. Халдвар авсан хүний ​​тоо өдөрт 436,031-ээр нэмэгдэж, 6,433 хүн нас баржээ.

toim.mn

ЭМЯ: Коронавируст халдварын 711 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
ОХУ-ын ерөнхийлөгч вакцины дөрөв дэх тунг хамартаа хийлгэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ