fbpx Т.Баярхүү: Мөрдөж байгаа дөрвөн түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/24
Унших
0 минут 56 секунд

Т.Баярхүү: Мөрдөж байгаа дөрвөн түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинд хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: "Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг мөрдөж байгаа. Энэхүү түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна.

Ингэснээр хэрэв гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар түвшинд шилжүүлнэ. Энэ түвшинд шилжсэн тохиолдолд үзвэр, үйлчилгээ спортын арга хэмжээ 50 хувийн дүүргэлттэй явуулж байгааг хязгааргүй болгоно. Мөн хариуцлагын гэрээ хийхгүй байх зэрэг нарийвчилсан журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэлээ.

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй сайжирсан тул үнийн өсөлт бага зэрэг буурч байгааг ажлын хэсгийнхэн мэдээллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ