fbpx Зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломж бүрдэнэ
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/24
Унших
1 минут 16 секунд

Зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломж бүрдэнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хариу арга хэмжээ, дархлаажуулалтад хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх нэмэлт тунд 589 мянган хүнийг хамруулаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь гэсэн үг. Зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулбал шар түвшинд шилжинэ. Үүнийг дагаад хориглосон байгаа зарим арга хэмжээг цуцална. Вакцинжуулалтад 10 мянгаас дээш хүн хамрагдаж байгаа. 40 насны бүлгийн хүмүүс дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдалт идэвхгүй байна.

Зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн цэцэрлэгийн бага ангийн бүлгийг нээх, хоёр, гурван насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ. Энэ талаар БШУ-ны сайдтай тохиролцож, ярилцсан.

Хэвлэл мэдээллээр дөрөв дэх тунг их асууж байна. Одоогоор дэлхийд дөрөв дэх тунг хийж байгааг албан ёсоор зарласан улс байхгүй" гэв.

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилов
Өнөөдөр төрийн шагнал хүртсэн боловсрол, шинжлэх ухааны салбарын эрхмүүд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ