fbpx МАН хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 33 секунд

МАН хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүллээ

Монгол Улс ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс. 1961 онд НҮБ-д гишүүнээр элсч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай” олон улсын Пакт зэрэг хүний эрхийн талаарх НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын олон улсын гэрээнүүдэд нэгдэн орж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйлсэд зохих амжилтуудыг олсон.

сонин mn

Монгол Ардын нам шат шатны сонгуулиудад оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх “Хүний эрхийн нөхцөл байдал–тулгамдсан асуудал–шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгааг таван сарын хугацаанд хийлгэлээ. Уг суурь судалгааг хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдын 30 орчим хүнтэй баг хийж гүйцэтгэв. Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг энэхүү суурь судалгаагаар авч үзсэн юм.

Судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох “Хүний эрх ба хуульчдын оролцоо” бодлогын хэлэлцүүлгээр хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүлэх ажил эхэллээ.

сонин mn

Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон /2021.11.22/ уг арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар болон хууль зүйн салбарын хуульч, өмгөөлөгч, судлаачид нийлсэн 100 гаруй төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачлагатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харицангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болж уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Монгол улсын хүний эрхийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэх ерөнхий судалгаа, иргэдийн хүний эрхийн талаарх ойлголт хандлагыг тодорхойлох социологийн судалгаа, хүчин төгөлдөр үйлчилж буй 330 хуульд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан талаар нарийвчилсан судалгаа хийж, 2003 онд баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлтийг хийх ажлуудыг Монголын шилдэг хүний эрхийн хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна” гэлээ.

сонин mn

Хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын дэргэдэх “Стратеги академи” иргэдийн дунд хүний эрхийн тухай ойлголт хандлагыг үнэлэх судалгааг анх удаа хийснээ танилцуулсан бол хуульч О.Мөнхсайхан, ОТИС-ийн багш, судлаач Р.Очирбат нар “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцууллаа. Энэхүү судалгааг хүний эрхийн чиглэлээр өмнө нь хийгдсэн нийт 150 гаруй судалгаануудтай эмхтгэсэн бөгөөд өнөөгийн нөхцөлд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирсэн байна.

сонин mn

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулиудын нийт 11 900 орчим заалтыг, заалт нэг бүрчлэн хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг Монгол улсын тэргүүлэх судлаачид баг болж судлан, дүн шинжилгээ хийснээ мөн танилцуулав.

сонин mn

“Хүний эрх ба хуульчдын оролцоо” бодлогын хэлэлцүүлгийн үеэр хуульч, судлаачдын зүгээс олон санал, санаачлагууд гарлаа. Эдгээр саналууд хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийх ажилд тусгагдах юм.

сонин mn

Хүний эрхийг дээдлэх санаачилгыг хэрэгжүүлэхэд ганц нэг намын бус бүх нийтийн оролцоо чухал. Тиймээс Монгол Ардын Нам улс төрийн манлайлал үзүүлж энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллана. Хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагааг мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөөрөөх хандлагыг бүрэн хална. Төр нь иргэнийхээ нэр төр алдар хүнд, эрхэм чанарыг хүндэтгэдэг, иргэд нь нийтээрээ хүний эрхийн мэдрэмжтэй, эрхээ зүй зохистойгоор хэрэгжүүлдэг, үүний зэрэгцээ иргэнийхээ үүргээ ухамсарладаг, хүний эрхийн аливаа зөрчлийг цаг алдалгүй үр дүнтэйгээр шийдвэрлэдэг тогтолцоотой болохын төлөө Монгол Ардын Нам бодит ажлуудыг хийж,бодит үр дүнд хүргэнэ.

Д.Дарханбаяр: Намар, өвлийн бэлтгэл ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байна
Д.Дарханбаяр: Намар, өвлийн бэлтгэл ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​