МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ИНЕГ болон УБТЗ-ын дарга нарын томилгоог хэлэлцжээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуулт гарч ирсэн юм. Энэ асуултад МАН-ын Удирдах зөвлөл хариулт өгөхөөр хуралдсан нь энэ.
Мөн Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо буюу ТУЗ нь маргааш хуралдаж тус нийгэмлэгийн даргаар хэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газраас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг нэр дэвшүүлсэн. Гэвч түүнийг төмөр замчдаас эхлээд эсэргүүцэх хүн олон байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцсэн бололтой.
Түүнчлэн МАН Их хурлаа товлох асуудлыг хэлэлцэж, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар шийдвэрлэжээ.