fbpx Хүлээлтгүй эхэлсэн Л.Оюун-Эрдэнийг хүлээн зөвшөөрдөг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 45 секунд

Хүлээлтгүй эхэлсэн Л.Оюун-Эрдэнийг хүлээн зөвшөөрдөг болжээ

Л.Оюун-Эрдэнэ яг 10 сарын өмнө Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв. Энэ долоо хоногт түүний тэргүүлсэн Засгийн газрын 300 хоног тохионо.

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашна гэдэг өндөр хариуцлага, бас хувь заяа юм. Гэхдээ хүн төрөлхтнийг нөмөрсөн COVID19 цар тахлын ийм хүнд үед Засгийн газрыг тэргүүнээр ажиллана гэдэг амаргүй даваа л даа. Учир нь цар тахлын "ирээдүй" тун тодорхойгүй. Хэзээ, ямар хохирлын ард цар тахлыг давах вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Үнэндээ тийм боломж ч алга.

Хамгийн гол нь цар тахлын улмаас дэлхийд 260 орчим саяд хүрч, таван сая гаруй хүний алтан амийг авч одлоо. Европын орнууд, ОХУ, БНСУ-д цар тахлын тархалт гаарч байна. Шинэ Delta хувилбар нь шинж тэмдэггүй болж эхэлж байгааг ИБУИНВУ-ын судлаачид гаргаж ирсэн. Манай улс ч амаргүй үеүдийг туулсан. Одоогоор 600 орчим мянган хүн халдвар авч, мянга гаруй иргэн амиа алдаад байна.

Ер нь бол цар тахлын дараа энэ дэлхийг сайхан ирээдүй хүлээгээгүй нь маш ойлгомжтой болсон. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг, хэрэглээ, тэндээс эхтэй улс орнуудын эдийн засгийн харилцаа, чадамж гээд хүн төрөлхтөн цар тахлын дараах цоо шинэ ертөнцөд хөл тавина. Энэ тов тодорхой болсон.

Монгол Улс ч энэ “өөрчлөлт”-ийн өмнө сөхөрчихгүй, чухал нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, улсын эдийн засгийг авч гарах ёстой.

Ийм хөрөөний ир шиг хахир цагийн Засгийн газар, түүний Ерөнхий сайд ямар ажиллаж байна вэ гэдгийг нийтээрээ л харж байна. Гэхдээ ажиллаж эхлээд 300 шахам хонож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг иргэд хэрхэн дүгнэж байна вэ. Энэ асуултад хариулт өгөхүйц дүгнэлтийг MEC судалгааны байгууллагын ээлжит судалгааны дүнгээс олж харж болохоор байна. MEC-ийнхэн 2021 оны арваннэгдүгээр сарын 5-14-ний хооронд 1006 хүнээс түүврийн аргаар уг судалгааг авчээ.

Түүгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 5.9 үнэлгээтэй гарчээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны арваннэгдүгээр сарыг хүртэл ийм, үүнээс өндөр үнэлгээтэй ажиллаж байжээ. Тухайн үеийн Засгийн газрын авч байсан нийгэм, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийг бид мэднэ.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн тухайд анх Ерөнхий сайдаар томилогдоход нь цар тахлын хүнд үеийн хамгийн сайн сонголт гэж бараг хэн ч хэлээгүй дээ. У.Хүрэлсүхийн шийдвэрээр томилогдчихлоо л гэцгээж байв. Үнэний ч ор бий. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн хувьд олон нийт тийм ч хүлээлт байхгүйгээр 32 дахь Ерөнхий сайд болж байв.

Харин томилогдсоныхоо дараа сард COVID19-ийн эсрэг вакинжуулалтыг эхлүүлсэн. Тэр үедээ буюу 2021 оны хоёр, гуравдугаар сарын байдлаар 6.3 хүрч өссөн байна.

Харин хөл хорио, вакцин тасарсан дөрөвдүгээр сард 5.6 болж бууж байжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль, шагналын улмаас халдварын тархалт нэмэгдсэн гэх 2021 оны наймдугаар сард 5.4 хүрчээ. Улмаар ес, аравдугаар сард 5.7 болж тогтоод, арваннэгдүгээр сараас 5.9 болж өссөн байгаа юм.

Товчхон хэлэхэд, 10 сарын өмнө хүлээлт багатай томилогдож байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун зугуухнаар хүлээн зөвшөөрөгдсөөр байна.

Үүнийг хэд хэдэн хүчин зүйлтэй холбож болох юм.

Хамгийн нэгдүгээрт, вакцины асуудал байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд вакцины эхний тунд нийт хүн амын 70 орчим хувь, хоёр дахь тунд 67 хувь, гурав дахь тунд 18-19 орчим хувь хамрагдсан. Хэдийгээр өвчлөл, үхэл алга болохгүй байгаа ч вакцин нь бодит эрсдэлийг хааж байгааг манай эрдэмтдийн баг, ДЭМБ тогтмол хэлж байна. Ямар ч байсан вакцины буянаар COVID-ийн тохиолдол огцом буурч эхэлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “...Сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдол тогтмол буурч байгаа. Энэ нь гурав дахь тунгийн хамрагдалтын идэвхи болон ард иргэд, эмнэлгийн салбарыхны хамтын ажиллагаа юм. Гурав дахь тунд хэдий олноороо хамрагдана, төдий чинээ бид халдварыг хумьж, дахин халдварын давалгаа үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой билээ. Гурав тунг бид дотоодын болон гадаадын олон судалгаануудад үндэслэж шийдвэрлэсэн. Түүнээс хойш олон бүүстэрийн судалгаа дэлхий дахинд хийгдэж үр дүнгүүдээ хуваалцаж байна” гэж ярьсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ард иргэдийг гурав дахь тунд уриалж, “энд тэнд үзэгдээд л” байна.

Түүнчлэн 2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар, аажмаар сулруулж эхэлсэн. Сурагч, оюутнууд танхимаар хичээллэж байна. Зах, худалдааны төвүүд, баар зоогийн газрууд ч цагийн хуваарийн дагуу чөлөөтэй ажиллаж байна.

Маш чухал нэг үзүүлэлт бол анх Ерөнхий сайдаар томилогдоход нь -5.3 болж унаад байсан эдийн засаг өнөөдөр +4.0 хүрсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байгаа юм. Энэ нь ч саяхан батлагдсан 2022 оны төсвөөс тодорхой харагдана лээ. Яаж гэвэл улсын төсөв анх удаа тэлж, 16.1 их наядаар батлагдсан. Ирэх онд 2.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Үүний 1.7 их наяд төгрөг нь зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт болно. Маш чухал нь, эрчим хүчний хараат байдлаас гарах бодит алхмуудыг энэ төсвөөр гүйцэтгэнэ. Өнөөдрийг хүртэл хойд хөршөөс шууд хамааралтай явж ирсэн. Тэгвэл энэ Засгийн газар олон жил улс төр, геополитикийн асуудлаас болж гацаад байсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлсэн. Тэдгээрт төсвөөс хөрөнгө шийднэ гэж байгаа. Бас олон жил болж буй Амгалан станцыг үргэлжлүүлэх, "ТЭЦ-II", "ТЭЦ-III"-ын өргөтгөлийг хийж гүйцэтгэх юм.

Бас нэг чухал хөрөнгө оруулалт бүх боомтыг автозам, төмөр замаар холбоход орно. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км автозам зэрэг төслүүд, Мөн Замын-Үүд, Гашуунсухайт, Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажээ.

Мөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ жил УИХ-аар "Хотын хууль"-ийг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар "хот"-ын томоохон асуудалд туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, жил бүр 420 тэрбумын төсөв тавьж өгөхөөр болж, тэр ёсоороо, тоо ёсоор нь 2022 оны төсөвт суулгажээ. Энэ төсвөөр “Богдхаан” төмөр зам, тулгуурт метро, Хөшгийн хөндийн дэд бүтцэд хөрөнгө оруулах юм байна лээ.

Энэ бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын “толгой”-гоор хийгдсэн, толгойгоороо ч хариуцах төсөв юм л даа.

Ийн түүний тэргүүлсэн Засгийн газар хүн амын эрүүл мэндийн асуудал, тэгээд улсын хөгжил, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хурдхан “хөдөлгөөд” явчихад цар тахлын үе, түүний дараах дэлхийтэй хөл нийлж дөнгөнө гэж харж байгаа бололтой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ ч, түүнээс өөр хэн ч Ерөнхий сайд байсан өнөө цагийн манай Монголын “эрх чөлөө” болсон цахим талбар дээр “нүдүүлсээр” байх нь бас тодорхой юм аа.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.ДАВААБАТ:МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ
М.ДАВААБАТ:МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​