fbpx Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/20
Унших
1 минут 19 секунд

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр

Өнөөдөр “Дэлхийн Хүүхдийн Өдөр” тохиож байна. Энэ өдөр бол дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарах өдөр юм.

Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Тодруулбал, хүүхэд бүр аливаа хүчирхийллээс ангид аюулгүй орчинд өсч хөгжих эрхтэй гэж НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод (ХЭК)-д заасан. Хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг болох аюулгүй байдлаа хамгаалуулах эрх нь хүүхдийн хувьд хамгийн чухал эдлэх ёстой эрх мөн. Монгол Улс НҮБ-ын ХЭК-д 1990 онд эхний хорин улсын тоонд багтан нэгдэн орсонбөгөөд ХЭК-ийн бүхий л заалтууд, ялангуяа хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах эрхүүдтэй салшгүй холбоотой хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах үүргийг НҮБ болон олон улсын өмнө хүлээн зөвшөөрсөн билээ.

“Зоос“ Койны захиалга энэ сарын 22-ны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ
Юань Юмжирын охин “My Voice”-ын тайзыг донсолгож явна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ