fbpx Жүжигчин С.Батзориг: Маш их хичээж жин хассан байхад өвчин тусчихсан юм шиг муухай байна гэж олон хүн хэлсэн
 
Ангилал
Entertainment
Хэзээ
2021/11/22
Унших
1 минут 12 секунд

Жүжигчин С.Батзориг: Маш их хичээж жин хассан байхад өвчин тусчихсан юм шиг муухай байна гэж олон хүн хэлсэн

Х ТҮЦ продакшны жүжигчин С.Батзориг биеийнхээ жингээс сүүлийн нэг жилийн хугацаанд 24кг жинг хасчээ. Тэрээр МУГТ Г.Угалзцэцэгийн гавьяатын найрыг хөтөлсөн бөгөөд тэнд цугласан 400 гаран залуусаас нэг ч илүүдэл жинтэй хүн байгаагүйд ихэд санаа зовон турахаар шийдсэн гэнэ. Харин хоол сойж, бэлтгэл хийж ихэд хөдөлмөрлөсөн түүнийг хүмүүс “Өвчин тусчихсан юм шиг муухай байна, бондгор нь гоё байж” гэх мэтээр урмыг нь хугалсаар байгаа ч эрүүл чийрэг биетэй болж байгаадаа тэрээр ихэд сэтгэл хангалуун байгаа тухайгаа ярьжээ. Сонирхуулахад жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” нэртэй блог хөтлөн, 80 гаруй өрхийн гурван сая гаруй төгрөгийн өрийг тэглээд байгаа юм. Тэд блогийн үеэр өрсөлдөж, хожигдсон нь айлын өрийг тэглэдэг. Залуу жүжигчид нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсч уг блогийг эхлүүлж байжээ.

А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцохоор Пуэрто Риког зорилоо
ЭМЯ: Коронавируст халдварын 595 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Нээрээ л өвчин туссан юм шиг онцгүй байна.

Шинэ мэдээ