Алдарт хосуудыг “Senorita” дуугаар нь сонсогчид нь илүү сайн мэднэ. Тэдний хоёр жилийн өмнө гаргаж байсан дээрх бүтээл нь юүтүб-д 1,3 тэр бум үзэлттэй хит дуу юм. Тэгвэл хамгийн романтик хосууд гэгдэж байсан Камила Кабэйо, Шаун Мендез нар хайр дурлалын харилцаагаа дуусгавар болгожээ. Тэд хоёул өөрсдийн инстаграм сториндоо "Бидний хайр дурлалын харилцаа энд хүрээд төгсөж байгаа ч, бие биенээ гэх "найзын хайр" илүү хүчтэй болох болно. Биднийг энэ хугацаанд дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа" хэмээн бичсэн байна.
Хөгжмийн ертөнцийн чимэг болсон залуу хос өөр өөрсдийн замаар явахаар шийджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.