Гавьяат тамирчин Төгсцогт залуухан гэргийтэй болж саяхан бяцхан охиноо өлгийдөн авч нам гүмхэн амьдарч байгаа билээ. Тэрээр өмнөх амьдралдаа цэг тавьж экс эхнэр Уранзаяа нь хүүгээ ганцаар өсгөх болсон ч аавынхаа үүргийг сайн гүйцэтгэж тэд муугүй харилцаатай байдаг гэнэ. Инстаграм од Энэрэл амаржаад удаагүй байгаа бөгөөд залуухан ээжүүдтэй туршлага солилцон гоё сайхан байдлаа алдаагүй гэдгээ нотлох гэсэн мэт зургуудаараа сошиалд ихээхэн идэвхтэй амьдарч байгаа. Тэгвэл боксчин Төгсцогт О.Мөнхжин, Б.Идэр-Од нарын койноос 1 сая доллар буюу 3 тэр бум 111 сая төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү бэл бэнчингээ гайхуулсан тэрээр “Амалсан ёсоороо койноо авчихлаа. Хамтдаа дэлхийд гарна аа” гэв.