fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 873 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/17
Унших
0 минут 49 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 873 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 376,158 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 549 нь Улаанбаатар хотод,
  • 324 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,836 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,569 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,416 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Оюутолгойн хэлэлцээрт Монголыг төлөөлөх 20 хүн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ