Дуучин Бэки “My love” дууны клипэндээ Бадамгэрэлийг тоглуулсан цагаас эхлэн хосууд хайр дурлалын харилцаатай болж амьдралаа холбосон гэдэг. Тэд хэрүүл, элдэв дуулиан шуугиангүй амьдардаг монголын цөөхийн хосуудын нэг бөгөөд бие биенээ үргэлж дэмжиж, халамжилж байгаа харагддаг. Саяхан Бэкигийн төрсөн өдөр болж Бадамгэрэл өөрийнх нь мөрөөдлийн бэлгийг авж өгчээ. Тэр нь мэргэжлийн дуучдад байх ёстой мониторын чихэвч, микрофон гэх мэт таван сая гаруй орчим үнэтэй бэлгийг өгөхийн тулд Бадамгэрэл хоёр жил хуримтлал үүсгэн хүсч байсан зүйлийг нь авч өгсөнд Бэки нулимсаа тэвчилгүй ихэд сэтгэл нь хөдөлжээ.
Топ модель Х.Бадамгэрэлийн нөхрөө уйлуулсан бэлэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.