Үргэлж улс төрийн тогоонд хошуугаа дүрж өөрийгөө шүгэл үлээгч хэмээн өргөмжилдөг Б.Цэцэгийг мэдэхгүй хүн ховор. Анх илүүдэл жингээ хассан түүхээрээ охид бүсгүйчүүдийн дунд нэр хүндтэй болоод байсан бүсгүй сүүлийн үед ихээхэн улс төржих болжээ. Соёлын сайд Ч.Номин УИХ гишүүд болон улсынхаа нэр нөлөө бүхий хүмүүст шинэ ургацын хүнсний ногооны дээжээс бэлэглэсэн юм. Тэгвэл энэ үйл явдалд Б.Цэцэг ихэд бухимдалтай байгаа бөгөөд “Соёлын сайд төмс ногоо тарьж пялдганахдаа ядаж сайд гэдэг тодотголоо авчихаж бай. Тэгэж л буян хийх гээд байгаа юм бол хоол ундгүй ядууст наад төмсөө өгж үз. Төмсөөр дутахгүй бараг идэхчгүй хүмүүст сайд гэх нэршлээр өгөхөөсөө ичээчээ” хэмээн бичжээ.
Б.Цэцэг: Соёлын сайд байж чадахгүй бол гацууртынхаа борлуулагч болно уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.