Комедиан, дуучин С.Зоригт машинаа ачуулсан бухимдлаа буруугаар илэрхийлж бусдын ад болов. Тэрээр явган хүний зам таглаж машинаа тавьсан учир машиныг нь журамласан бөгөөд ирж авахдаа ажилтанг нь доромжлоод амжжээ.
“Залуу хүн байж хогийн ажил хийхээ болиоч, танайд орлого оруулж өгч байна” гэх зэргээр дорд харьцсанд олон нийт дургүйлхэж “өөрөө дүрэм зөрччихөөд хүн доромжилж тэнэгээ гайхууллаа, олны танил хүн гэхээрээ хууль зөрчиж болдог юм у?” гэх зэрэг сэтгэгдлүүд үлдээжээ. Ийнхүү дуучин залуу өөрийгөө өмгөөлүүлэх гэсэн биш өөрөө буцаад түмний ад болов.