Ганц бие ээжийн нэр зүүж багагүй хугацааг өнгөрүүлсэн жүжигчин А.Ганчимэг сүүлийн үед фантастик продакшны захирал Б.Тамиртай нэр холбогдоод байсан юм. “Аримун” продакшны “Халуун зүрх” уран бүтээлээс хойш учир ургуулах болсон залуус УДЭТ-т жүжиг үзэж явахдаа папарацид өртөж мөн өнгөрсөн зун охидуудтайгаа хөвсгөл далайд амарч яваа нь ил болж тэдний харилцаа цуу яриа биш үнэн болж таарсан юм. Гэвч тэд хоёр тийш болсон бололтой. Жүжигчин бүсгүй хувийн амьдралаа ихэд нууцалдаг ч энэ удаад ганц бие болсноо нуусангүй.