Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хүрээнд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 46 саналын томьёоллоор үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Нийтийн мэдээллийн тухай хуулийг мөн хэлэлцэж байгаа. Тус хуулиар төрийн байгууллагуудын таван багц 67 мэдээллийг нээлттэй болгож байгаа. Энэхүү мэдээллийг боловсруулж ашиглах нээлттэй. Хаалттай мэдээллийг боловсруулж ашиглах нь хориотой. Сэтгүүлзүйн зорилгоор эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг цуглуулж ашиглахдаа эзнээс нь зөвшөөрөл авахгүй байж болно. Харин сэтгүүл зүйн зорилгоор хүний эрүүл мэнд, захидал харилцаа, бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно. Энэ нь хүний эмзэг мэдээлэлд хамаарна" гэлээ.