Жүжигчин О.Дөлгөөн эх орондоо ирснээсээ хойш олны хэл аманд ихээхэн өртөөд байгаа билээ. Тухайлбал түүнийг фантастик продакшны жүжигчинтэй нэр холбогдож нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа хэмээн хүмүүс шуугьж байсан нь эцэстээ үнэн болж хосуудын аль аль нь хамтдаа авхуулсан зурагнуудаа сошиал хуудсуудаасаа устгасан юм.
“Гадаадад очоод нөхөртөө дахин дурласан. Бүх зүйлийг зохицуулж, амьдралаа авч явдаг байсан” хэмээн нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт орж байх үедээ нөхрөө тултал нь магтаж байсан О.Дөлгөөн хэсэг хугацаанд хувийн карьераа хөөгөөд амжсан. Ямартай ч хосууд учраа олж харилцаа нь хэвийн болсон бололтой сошиалд ч түүнийгээ дэлгэж эхэлжээ.