fbpx Өнөөдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Entertainment
Хэзээ
2021/11/11
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.

Мөн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Хосбаяр нарт гавьяат дасгалжуулагч цол, “Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг төрийн одонгоор шагнана.

Түүнчлэн жүдо бөхийн спортоор олон жил тууштай хичээллэн, тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Шагналыг өнөөдөр 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
“Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг бүтээхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ