fbpx “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг бүтээхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Хэзээ
2021/11/11
Унших
1 минут 10 секунд

“Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг бүтээхээр болжээ

Дэлхий дахинд дуулиан тарьсан Нэтфликсийн “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг бүтээх болсноо найруулагч Хван Дон Хёк мэдэгджээ.

Тэрбээр Даваа гарагийн үдэш болсон улаан хивсний ёслолд оролцохдоо “Надад өөр ямар ч сонголт үлдсэнгүй. Хоёрдугаар бүлгийн эрэлт, сонирхол асар өндөр байгаа нь намайг дарамт шахалтад оруулж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хван цааш нь ярихдаа “Одоогоор зохиол миний толгойд байгаа. Бүтээлийг төлөвлөх шатандаа явж байна. Хэзээ гарах, ямар үйл явдал гарах талаар хэлэхэд хэтэрхий эрт байна. Ямар ч байсан Ги Хун эргэн ирж, дэлхий нийтийн төлөө ямар нэг зүйл хийнэ гэдгийг амлая” гэжээ.

Харин Нэтфликс компани хоёрдугаар бүлгийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Squid Game” цуврал тус компанийн түүхэнд хамгийн өндөр эрэлттэй шоу болсон юм.

Эх сурвалж: Associated Press

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Хаан банкны хувьцааг худалдан авах сонирхолтой этгээдийн эцсийн өмчлөгчийг “олчихлоо”
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ