Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Авто замын түгжрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг үндсэн 6 асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
- 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ,
- Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Г.Жүгдэр