fbpx “YES Mongolia” НАМЗХ-ны сениор клубээр ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Хэзээ
2021/11/07
Унших
1 минут 46 секунд

“YES Mongolia” НАМЗХ-ны сениор клубээр ажиллана

2015 онд "Yes - Залуу үе” клуб нэрээр үүсгэн байгуулагдаж байсан “YES MPP" төрийн бус байгууллага нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн талаар гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй солилцон илэрхийлэгч, залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, зохион байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэгч олон нийтийн байгууллага юм.

“YES - MPP” байгууллагыг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал үүсгэн байгуулж одоог хүртэл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тус байгууллага 11-р сарын 3-ны өдөр 4-р их хурлаа зохион байгуулж үйл ажиллагаандаа тодотгол хийж 25 жилийн түүхтэй “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны сениор клубын үйл ажиллагааг эрхлэх зорилтыг дэвшүүлж 7 салбар хороо, зөвлөхүүдийн тэнхимийг байгуулж салбар бүрийн шилдэг залуусаар эгнээгээ тэллээ.

Тус их хурлаар “YES MPP” төрийн бус байгууллагын зөвлөхүүдийн тэнхмийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, тэргүүнээр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан нар сонгогдлоо. Тус байгууллагад 35-аас дээш насны, салбар бүрийн шилдэг залуус эвлэлдэн нэгдэж ажилладаг бөгөөд НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудын төлөөлөл шинэ Удирдах зөвлөлд нь сонгогджээ. Энэ ондоо багтан 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж мөн олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ Тэргүүн М.Говьсайхан хурлын үеэр илэрхийллээ.

ЭМЯ: Коронавируст халдварын 941 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн нас барлаа
З.МЭНДСАЙХАН: ГУРИЛ, ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Иргэн

    Ер нь ардчилал, хүний эрх чөлөө гээд л байна?! Үнэндээ манайхан маш зах замбараагүй тийшээ явж байна?! Хэн бүхэн дураараа дургидаг эрх чөлөө ардчилал гэж энэ ертөнцөд байхгүй шүү?! Ядахдаа төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч хатуу гэрээ байгуулдаг байх л хэрэгтэй?!

Шинэ мэдээ