fbpx Өнөө цагийн ганц Их аварга Тэрүнофүжи Кюүшюү башёг манлайлна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2021/11/01
Унших
2 минут 23 секунд

Өнөө цагийн ганц Их аварга Тэрүнофүжи Кюүшюү башёг манлайлна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос өнөөдөр 11 дүгээр сарын 14-нд тус улсын Фүкүока аймгийн төв Фүкүока хотод эхлэх 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн банцүкэг /2021.11.01/ зарлалаа.

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар 73 дахь Их аваргаТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөө цагийн ганц Аварга болж, анх удаа сумогийн манлайд буюу зүүн жигүүрийг тэргүүлж байна.

“Ковид-19” халдварын улмаас Намрын тэмцээнд барилдаагүй Миягино дэвжээний бөхчүүд банцүкэгээ хадгалж үлдсэн бол Кюүшюү башёд Жюүрёо зиндаанд Хокүсэйхо Э.Даваанинж барилдах болсон сумо сонирхогчдын ихэд татаж байгаа юм.

Энэ удаагийн банцүкэд 634 бөх бичигдсэн нь Намрын тэмцээнээс 8 бөхөөр багасчээ. Хаккакү дэвжээ 29 бөхтэй тэргүүлсэн бол Кисэ, Коконоэ, Такасаго дэвжээ 26 бөхтэй удаалж байна. Кюүшюү башёд Монголын 19 бөх барилдах бол Бразил, Орос, Гүрж, Болгар, Филиппин, Украинаас тус бүр нэг сүмоч барилдана.

Макүүчи зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Кирибаяма Б.Лхагвасүрэн Комүсүби цолтой 2 монгол сумоч болон Озэки цолтон Шодай, Такакэйшёо болон Сэкивакэ Митакэүми, Мэйсэй нар хүчээ сорино.

Мөн Хоошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Тамаваши /М-6/ Б.Мөнх-Оргил, Чиёошёома /М-7/ Г.Мөнхсайхан нарын нийт 6 монгол сумоч Макүүчид барилдах юм.

Харин Жюүрёо зиндаанд Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр, З-9 Миторюү Б.Төрболд, Б-10 Азүмарюү С.Тодбилэг, З-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Б-12 Хокүсэйхо Э.Даваанинж нарын 5 монгол сумоч барилдах бол Макүшита-д 6, Санданмэ-д 2 монгол сумоч хүчээ сорино.

Ташрамд сонирхуулахад, Хакүхо аварга зодог тайлснаар Тамаваши өнөөдөр хамгийн олон буюу 697 даваатай бөх болж байгаа төдийгүй дээд зиндаанд 1080 барилдаж 514 давсан амжилтаар энэ цаг үеийн сумочдыг хошуучилж байна.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
С.Энхболд: Эмнэлгүүдэд одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ