fbpx Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох төсөлд арваннэгдүгээр сарын 5-н хүртэл саналаа өгөх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 14 секунд

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох төсөлд арваннэгдүгээр сарын 5-н хүртэл саналаа өгөх боломжтой

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийтээс санал аваад яг нэг сар болж байна. Энэ хугацаанд иргэдийн оролцоо ямар байсан хийгээд ямар асуудалд хамгийн их анхаарал хандуулсан талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаатай ярилцлаа.

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явц болон иргэдийн санал асуулгын талаар эхлээд ярилцъя?

-Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2018 оноос эхэлсэн. Ингэхдээ эхлээд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг гаргаж дүгнэсэн. Үүний дараа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг гаргасан байгаа. Мэргэжлийн олон байгууллагын дунд уралдаан зарлаж, концепцоо тогтоосон. Шинэ ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил 2020 оны аравдугаар сараас эхэлсэн юм. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгах ажлаа үндсэн таван хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Эхэнд нь мэргэжлийн байгууллагын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нар, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал авсан. Дараа нь бодлого тодорхойлогчид, яамдаас, мөн нийслэлийн харьяа 40 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчдаас санал авч, нэгтгэсэн. Удаах нь засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүрэг, хороодоор хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж,цахим хэлэлцүүлэг хийгээд санал авсан. Харин есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-нийг хүртэлх нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авч, нэгтгэж байна. Цар тахал, халдвар хамгааллаас шалтгаалаад иргэдээсээ санал асуулгыг цахимаар авч байгаа. Бид QR код бүхий постерыг төрийн байгууллагууд, томоохон зах, худалдааны төв, банк, санхүүгийн байгууллага, дүүрэг, хороодод байршуулсан. Энэхүү кодыг утсаараа уншуулаад, байршуулсан танилцуулгыг уншиж танилцаад саналаа өгөх боломжтой. Мэдээллийн дэлгэрэнгүй Ulaanbaatar2040.mn вэбсайт болон фэйсбүүк, твиттер, инстаграммд бий.

-Саналаа цахимаар өгөх боломжгүй иргэд хаана хандах вэ?

-Цахимаар өгөх боломжгүй иргэд харьяа хороон дээрээ очиж, хэвлэж бэлтгэсэн хуудас бөглөж саналаа өгөх юм. Санал асуулга маань найман асуулттай. Амьдарч буй хороо, дүүрэг, хотод үнэлгээ өгөхийн дээр, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох юм. Тулгамдсан асуудлаа нийгмийн тэгш хүртээмж, хот байгуулалт, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал гэсэн дөрвөн хэсгээр тодорхойлох боломж өгч байгаа. Дараа нь ирээдүйд шийдвэрлэх асуудал юу байна вэ гэсэн эрэмбийг гаргаж өгсөн.

-Иргэд санал асуулгад хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Аравдугаар сарын 20-ны байдлаар нийтдээ 10 мянган гаруй иргэн саналаа өгсөн дүн гарсан. Нийслэл хотынхоо ирээдүйн 20 жилийн хөгжлийн чигийг гаргахад сэтгэл гарган саналаа өгсөн иргэддээ талархал илэрхийлье. Иргэн таны амьдарч буй орчинд орчинд тулгамдаж буй асуудлыг та л хамгийн сайн мэднэ. Шийдэл гарц гаргалгаа юу байгааг ч тухайн иргэн л хамгийн сайн мэднэ. Та л хэлэхгүй бол таны өмнөөс хэн ч хэлэхгүй. Тиймээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол таны төлөөх төлөвлөгөө гэсэн үг юм.

-Иргэдээс ямар хүсэлт хамгийн их ирсэн бэ?

-Иргэдийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл гэсэн хоёр асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг хүссэн байна. Удаах нь гэр хорооллыг дэд бүтцийн шугам сүлжээнд холбохыг санал болгосон. Архитекторуудын зүгээс бол хотын төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх асуудлыг илүүтэй хөндсөн байх жишээтэй.

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл, загвар гарчихсан байгаа юу. Эрдэмтэд, иргэдийн саналыг хэрхэн тусгах вэ?

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, үндсэн чиг, алсын харааг бид бүхэн гаргачихсан байгаа. Үүн дээрээ яам, тамгын газар, эрдэмтэн, судлаачид, иргэд, олон нийтийн саналыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн төлөвлөгөөндөө тусгана. Эцэст нь УИХ-аар хэлэлцүүлнэ.

-Санал өгсөн иргэдийн тоог оршин суугчдын тоотой харьцуулбал хангалтгүй санагдаж байна?

-Тийм ээ. Тиймээс нийслэлчүүд та бүхнийг https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt линкээр орж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгөхийг уриалж байна. Иргэдийн саналыг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл нэгтгэнэ. Энэ хугацаанд иргэдийн саналыг авах юм. Цахимаар эсвэл хорооны байрандаа очиж саналаа өгөх боломжтой.

-Иргэд тулгамдсан асуудлын гарц, шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Улаанбаатар хот маань 1.49 сая гаруй хүн амтай. 2040 он гэхэд хүн амын тоо 2.89 саяд хүрэхээр төлөвлөсөн. Хүн амын 440 мянга нь дагуул хотод амьдарна гэж төсөөлж байгаа. Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийнхээ ая тухыг хангах үүднээс хот хоёр төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо байгаа Их тойруу, Шинэ Яармаг хоёрт хотын төв төвлөрнө. Дүүргийн чанартай Баянхошуу, Сэлбэ дэд төв, Сонсголон, Амгалан, Хорин хоёрын товчоонд шинэ дэд төвүүдийг байгуулна. Цаашдаа хорооны чиглэлийн үйлчилгээ үзүүлэх 27 дэд төв гэр хорооллуудад байрших юм. Тэдгээрт хотын төв дэх бүх үйлчилгээ байхаар төлөвлөж байна. Тэгэхээр иргэн төрийн болоод бусад үйлчилгээг авахын тулд заавал хотын төвийг зорих шаардлагагүй болно.

-Шинэ ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллын хөгжлийг хэрхэн тусгасан бэ?

-Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаана. Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд багтаана. Дээрх хоёрын аль алинд нь орох боломжгүйг бие даасан байдлаар шийдэхээр тусгасан. Нийслэлийн хэмжээнд 27 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийг НИТХ-аас баталсан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Facebook”-ийн хувьцааг шинэ нэрээр арилжаална
“Facebook”-ийн хувьцааг шинэ нэрээр арилжаална
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​