fbpx Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Entertainment
Хэзээ
2021/10/28
Унших
1 минут 9 секунд

Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.

Тодруулбал, Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирсэн байна.

Манай улсын шигшээ багийн тоглогчид эхний тоглолтоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн. Өнөөдрийн тулаанд хэрэв ялалт байгуулж чадвал хэсгээс гарч чадах юм.

Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй тул Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагааг нь явуулж байгаа билээ.

Тус тоглолтын өмнөх уулзалтыг багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи өдөр бүр цахимаар холбогдон өгч, тоглогч нарт өнөөдөр хэрхэн тоглох талаар зөвлөгөөг өгсөн юм.

МХБХ

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Санхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ