fbpx Л.Халтар сайд Дарханы замыг эхлүүлэхээс илүү дуусгах үүргийг Монгол төрийн өмнө хүлээсэн хүн гэдгээ өглөө бүр сана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
5 минут 5 секунд

Л.Халтар сайд Дарханы замыг эхлүүлэхээс илүү дуусгах үүргийг Монгол төрийн өмнө хүлээсэн хүн гэдгээ өглөө бүр сана

Өчигдөр /2021,10,26/ Засгийн газрын зарим сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэдгээрийн нэг нь ЗТХ-ийн сайд Л.Халтар байв. Энэ сайдтай нэр холбогдон хамгийн эхэнд яригддаг сэдэв нь Дарханы зам. Уг нь санхүүжилт нь бэлэн, гацаж тээглээд байх юмгүй төсөл байгаа юм. Ерөнхий зургаараа бүх зүйл Монголын тал, тэр дундаа гардан хариуцагч ЗТХ-ийн яамнаас л хамаарах бүтээн байгуулалт. Замын ажил эхлээд 3 жилийн нүүр үзэж байгаа ч гүйцэтгэл нь 50 хувьд ч хүрээгүй гэсэн таагүй илэрхийлэлтэйгээр энэ ажил үргэлжилж байна.

Гэхдээ салбарын сайдын дахин дахин хэлж байгаагаар ирэх жилийн өдийд замын ажил дуусч ашиглалтад оруулна гэсэн тов бий. Өчигдрийн мэдээллийнхээ үеэр ч сайд үүнийгээ давтана билээ. Ингэхдээ “Ирэх оны аравдугаар сард бид хөдөлгөөнөө нээхийн төлөө ажиллаж байна” гэлээ. “Төлөө ажиллана” гэхээр яг таг ашиглалтад оруулчихна гэсэн итгэл үнэмшил бага байгаа бололтой юм. Товчхондоо хэзээ нэгэн цагт хөдөлгөөнөө нээнэ гэсэн ерөнхий баримжаагаар л явж байх шиг.

Халтар сайдын ажил хэргийн гэхээсээ илүүтэй ач холбогдол багатай, аргацаасан, “Дарханы замаар бид инээгээд алхах өдөр ирнэ” гэхчлэн уянгын халилтай мэдээлэлд иргэд “Дарханы замаар бид алхахгүй. Машинтайгаа давхимаар байна шүү, сайд аа” гэжээ. Үүнийг хариу шоглол гэхээсээ илүүтэй сайд маань Дарханы замыг барих учир холбогдлоо “алхана” гэж андуурчихаад удаашруулаад байгаа юм уу гэж эндүүрмээр ч юм шиг.

Тэрбээр "Дарханы замыг эхлүүлсэн нь хамгийн чухал. Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг нь ажлын 50 хувь” гэсэн үгээр гурван намар дамжин үргэлжилж буй замын ажлын бүтэлгүйтэлээ цайруулахыг оролдоно билээ. Төрийн сайд хүн арай ч эхэлсэн бол 50 хувь нь хийгдсэнтэй адилхан гэсэн итгэл үнэмшилтэй, түүндээ сэтгэл ханаад явдаггүй байх. Зүгээр л хариуцлаггүй байдлаа бүдгэрүүлсэн нь тэр биз. Уг нь Л.Халтар сайд замыг эхлүүлэхээс илүү дуусгах үүргийг Монгол төрийн өмнө хүлээсэн хүн гэдгээ л өглөө бүр санаж баймаар байгаа юм.

Дарханы замын бүтээн байгуулалт мордохын хазгай гэгчээр эхэлсэн. Замын нийт ажлын 50 хувийг анхнаасаа ямар ч машин техникгүй, ажиллах хүчгүй, чадваргүй компанид өгчихсөн тухай яригддаг.

Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэлснээр тус замын нийт багцуудын ажил одоогоор төлөвлөгөөнөөс дунджаар 40 хувийн хоцрогдолтой яваа гэжээ. Өөрөөр хэлбэл нийт 10 багцаас ердөө гурван багцийнх нь ажил дуусах шатандаа явж байна.

Замын ажил эхлээд 3 жил болж байхад ийм л дүн зурагтай байгаа юм. Ийм болхоор л ирэх жилийн 10 дугаар сард ашиглалтад оруулна гэхээр нэг л итгэл үнэмшилгүй сонсогдоод байгаа юм. Магадгүй 2022 оны намар мөн л ирэх жилийн өдийд ашиглалтад оруулна гээд яриад сууж болзошгүй.

Л.Халтар сайд мэдээллийнхээ үеэр “Дарханы замын ажлыг удаан яваасай, ажил нь бүтэхгүй байгаасай гэсэн цөөн хүн бий” гэв. Энэ үгээ тэр замын ажил урагшлахгүй байгаа шалтгаантай ямар нэг сэжмээр холбож ойлгуулах гэсэн байх.

Мэдээж хэрэг, хэсэг хүмүүс ингэж бодсоны төлөө улсын хэмжээний том төсөл гацна гэж байхгүй. Гэхдээ ийм нийтлэг эрх ашгийн эсрэг бодолтой хүмүүс саад хийгээд байгаа юм бол сайд та нэр ус, буух эзэн буцах хаягтай нэрлэх ёстой биш үү. Эсвэл тэр хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах бүрэн эрх нь танд бий.

Сайдынхийсэн мэдээллээс үлдэж буй зураглал гэвэл ирэх жилийн намар Дарханы замын хөдөлгөөнийг нээж ч магадгүй, үгүй ч байж бас мэднэ гэсэн бөөрөнхийлөлөөс хэтэрсэнгүй.

Г.Хан

Илон Маск түүхэн дэх хамгийн баян хүн болжээ
Илон Маск түүхэн дэх хамгийн баян хүн болжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​