fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 1,231 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/26
Унших
0 минут 48 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 1,231 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,231 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 351,835 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 739 нь Улаанбаатар хотод,
  • 492 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,604 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44,875 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
С.Энхболд: Эмч, сувилагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ