fbpx Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа хувь хүний хөгжил, оюунд хөрөнгө оруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
5 минут 21 секунд

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа хувь хүний хөгжил, оюунд хөрөнгө оруулж байна

Эрдэнэт үйлдвэр, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд гол үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хувь хүний хөгжил, боловсролд бодитой, өгөөжтэй хөрөнгө оруулалт үзүүлдэг. Сүүлийн 4 жилийн хугацаанд голлох нарийн мэргэжлийн 700 гаруй ажилтнууд өндөр насны тэтгэвэрт гарч, нийт ажилтнуудын 70 гаруй хувийг залуучууд эзлэх болсон. Иймээс сургалтын хэрэгцээнд түшиглэн ажилтныг сургаж, хөгжүүлэх замаар нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчин, инженер техникийн 100 ажилтан бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэн, оюуны хөрөнгө оруулалтын зардлаа хоёр дахин нэмэгдүүллээ. 2019 оноос хойш ажил мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа шилдэг 46 залуу ажилтнуудыг Хүний нөөцийн урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан нэн шаардлагатай мэргэжлүүдээр ОХУ-ын томоохон хотуудын тэргүүлэх сургуулиудтай гэрээ байгуулан суралцуулж, хамтран ажиллаж байна. ОХУ-ын Уралын Холбооны их сургууль, Москвагийн Эрчим хүчний их сургууль, Москвагийн Геологийн их сургууль, Санкт-Петербургийн Уулын их сургууль зэрэг дөрвөн сургуульд Эрдэнэт үйлдвэрийн зардлаар 2019 онд 22, 2020 онд 22, 2021 онд 4 ажилтан тус тус элсэн металлурги, мехатроник, машин үйлдвэрлэл, телемеханик, электроник инженер 23 төрлийн голлох мэргэжлээр суралцаж буй. Мөн Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд 2 ажилтан магисрын зэрэг хамгаалахаар элсчээ.

Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас цар тахлын амаргүй цаг үед эдгээр оюутнуудтай уулзалт хийж, тулгарч буй хүндрэл бэрхшээл, асуудлуудыг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр, үйлдвэрийн Ерөнхий захирлын гадаад мэргэжилтний асуудал хариуцсан туслах Холоденко Ю.Г., Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд болон ОХУ-д суралцаж буй ажилтнуудын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр оюутнууд суралцаж буй сэтгэгдлээ ийнхүү хуваалцав.

сонин mn

Ж.Дэнсмаа: Төгсөж ирээд, бүх сурсан мэдсэнээ үйлдвэрийнхээ хөгжилд зориулна

Би Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторт химийн шинжилгээний лаборантаар 7 дахь жилдээ ажиллаж байна. 2020 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Уулын их сургуульд хими технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар элсэн 2020-2021 оны хичээлийн жилээ амжилттай суралцаж төгссөн. Ковидын улмаас танхимаар хичээллэх боломжгүй болсон тул онлайнаар суралцаж байгаа. Манай сургуульд нийт 8 оюутан суралцаж байна. Залуу ажилтнуудаа дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууддаа баярлаж байгаагаа илэрхийлье. Суралцах хугацаандаа ОХУ-ын болон Монголын химийн чиглэлийн туршлага, гарын авлага, судалгааны бүтээлээс давхар судалж байгаа. Төгсөөд, мэргэжлээрээ үйлдвэртээ үр бүтээлтэй ажиллаж өөрийн судалж, суралцсан бүхнээ зориулна гэж бодож байна.

Д.Амармөрөн: Үйлдвэрийн удирдлага, хамт олныхоо итгэл найдварыг алдахгүй, хичээнгүйлэн суралцаж байгаа

сонин mn

Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-д кипавтоматикийн ахлах мастераар ажилладаг. Энэ жил үйлдвэрийнхээ ЗХНБГ-ын бодлогоор Москвагийн Эрчим хүчний их сургуульд аспирантурт элссэн. “ДЦС, түүний эрчим хүч болон агрегатикууд” гэсэн мэргэжлээр суралцаж байгаа. Мэдээж, өөрийн ажиллаж буй ДЦС-ынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, судалгаа шинжилгээний ажилд оролцох зорилгоор хоёр шатны шалгалт өгч тэнцэн энэ хөтөлбөрт хамрагдсан. Өмнө нь би бакалаврын зэргээ ОХУ-ын Санкт-Петербургийн Уулын их сургуульд “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт” мэргэжлээр хамгаалж төгссөн. Би Эрдэнэт үйлдвэртээ 5 дахь жилдээ ажиллаж байна. Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн автоматжуулалтын гэрээт багшаар ажлынхаа хажуугаар ажилладаг. Ажиллах хугацаандаа ДЦС-ын өргөтгөл дээр Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласандаа бахархаж явдаг. Одоо станцынхаа ашиглалтыг хариуцдаг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Засвар механикийн заводад хийгдэж байгаа автоматжуулалтын шинэчлэлийн ажил дээр Германчуудтай хамтран ажилласан. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажилтнуудынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хувь хүний хөгжилд нь дэмжлэг үзүүлж байгаад маш их баярлаж байна. Мөн ДЦС-ын удирдлага, хамт олондоо талархлаа илэрхийлье. Цар тахлын үед хүндрэл бэрхшээл хэдий их байгаа ч өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан, хамт олныхоо итгэл найдварыг алдахгүй, хичээнгүйлэн суралцаад ирнэ гэж хэлмээр байна.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эрүүл мэндийн яам халдвар аваад эдгэрсэн тохиолдлын тоог МЭДЭЭЛЭХЭЭ ЗОГСООЛОО
Эрүүл мэндийн яам халдвар аваад эдгэрсэн тохиолдлын тоог МЭДЭЭЛЭХЭЭ ЗОГСООЛОО
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​