14 настайгаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй. 18 настайдаа анхны тэрбум төгрөгөө олж байсан гэж ам бардам хэлдэг энэ залууг Г.Ирээдүй гэдэг. Түүнийг хүмүүс Ноён IZ, нэрээр, “Meborny” компаниар нь танина. Монголын хамгийн баян залуусын тоонд ордог тэрээр криптовалютын зах зээлд хүч үзэн койн гаргахаар болсон тухай зарлахад олон хүмүүс шүүмжлэлтэй хандаж буй юм.
Учир нь дэлхийд гаргах зорилгогүй, одоо үед бүх хүн худалдан авч зарах ашиг сонирхолтой байгаа тул эдийн засагт хортой санагдаад байгаа гэхэд “О.Мөнхжинг дуурайлаа, мөнгөтэй болгон нь койн гаргадаг боллоо” гэх зэргээр шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрээр койноо одоо үнэгүй гарган 10 жилийн дараа 1 төгрөг болгох тухай ч төлөвлөөд байгаа бөгөөд оносон шийдэл олмогц зах зээлд гаргана гэдгээ мэдэгдсэн юм.