Оюутан ахуй наснаасаа үерхсэн хосууд гэгдэх жүжигчин Бямбадорж буюу Бидо, Ариунчимэг буюу Ари нар залуучуудын мөрөөдлийн нижгэр хуримыг хийсэн ч төд удалгүй хоёр тийш болцгоосон юм. Ганц бие ээж бүсгүйчүүдийн эгнээнд нэгдээд байсан Ари өөрийгөө тун завгүй байлгаж хэсэг хугацаанд нам жим байсан ч гэнэт бие давхар зургаа дэлгэж хоёр дахь амьдралаа эхлүүлснээ зарласан юм.
Тэрээр 3-р сарын 24-нд хүүгээ өлгийдөн авч эсэн мэнд амаржжээ. Ари короновирусын халдвар авч гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өөрийг нь дэмждэг бүсгүйчүүдийн асуултад хариулт өгч сууна. Эрэгтэй хүнд дахиж итгэх итгэлийг яаж олж авах вэ? Гэх асуултад дараах байдлаар хариулсан бол Араар тавилтыг яаж учлах вэ? Гэх асуултад “Уучилж чадвал уучилсан шиг уучил, чадахгүй бол салсан нь дээр. Нөгөө хүнээ ч залхаахын нэмэр, өөрийгөө ч дотроосоо идэхийн нэмэр” хэмээн зөвлөжээ. Үүгээрээ экс нөхөр Бидо, Мишээл нарын үйлдлийг батлах шиг болж уучилж чадаагүй гэдгээ ч нуусангүй.