fbpx АН, УИХ дахь АН-ын бүлэг Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг хаслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Хэзээ
2021/10/18
Унших
1 минут 33 секунд

АН, УИХ дахь АН-ын бүлэг Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг хаслаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.Энэ үеэрээ тэрээр АН-ын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг 4 жилийн хугацаатай хассан тул тэднийг мөн УИХ дахь АН-ын бүлгээс хассан болохыг зарлав.

Тодруулбал Д.Ганбат: “УИХ дахь АН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Ганнибал УИХ дахь АН-ын бүлгийн зохион байгуулалтын асуудлыг ярилцая гэдэг санал гаргасан. Гэхдээ энэ оны 7-р сарын 5-нд Засгийн Газартай хариуцлага тооцох шийдвэрийг гаргаад явж байгаа. Хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг.

Манай бүлэг бол 11 гишүүнтэй. Нийт гишүүдээс нилээд хэдэн зураагүй, мөн гарын үсэг зурсан зарим гишүүд маань ч буцаж байна. Учир нь янз бүрийн байдлаар гадна, дотноос УИХ дахь АН-ын бүлэгт дарамт учруулж байна. Тухайлбал зөвлөхөөрөө дамжуулаад надад ч дарамт үзүүлж байгаа.

АН-ын удирдлагаас надад өгсөн чиглэлийн дагуу АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассан тул УИХ дахь АН-ын бүлгээс ч хасаж байна” гэсэн юм.

С.Сарнай

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
ЭМЯ: Коронавируст халдварын 1,131 тохиолдол шинээр батлагдаж, 14 хүн нас барлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ