fbpx ХХААХҮЯ: “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/15
Унших
3 минут 39 секунд

ХХААХҮЯ: “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо

Хүнсний салбарын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, мэдлэг хуваалцах орчин нөхцөлийг бүрдүүлдэг “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо.

2021 оны 10-р сарын 14-ний өдөр болсон энэхүү хуралд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Технологийн дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны “САМО” институт болон холбогдох бусад байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид судалгааны ажил ирүүлж оролцлоо.

Бага хурлын илтгэлүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Судалгаа хөгжлийн төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл болон бие даасан судлаачаас бүрдсэн ажлын хэсэг хянан үзэж шалгарууллаа.

ШАГНАЛТНУУД

ОЮУТАН:

Тэргүүн байр:

Технологийн дээд сургуулийн оюутан О.Тунгалаг “Дотоодын ургацын төмсөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа”

Дэд байр:

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Г.Өнөржаргал “Монголын уламжлалт цагаан идээнээс ялгасан сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхийн судалгаа”

Тусгай байр:

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан М.Отгончимэг, М.Аманда “Арвайн хоёр сортын хуурайшилт тэсвэрлэлт ба исэлдэн ангижрах ферментийн идэвхийг тодорхойлсон ажлын үр дүнгээс”

СУДЛААЧ:

Тэргүүн байр:

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны “САМО” институтын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Нарантуяа “Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэл, анхаарах асуудалд”

Дэд байр:

Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Б.Сандагдорж “Гүүний сүүн ашиг шимийн бүтээмж, ариун цэврийн үзүүлэлтийг сайжруулах боломж”

Тусгай байр:

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш Н.Туяа “Хуурмаг булчирхайт ортууз (oxytropis pseudoglandulosa)-ыг хүнсний нөөшлөгч болгон ашиглах боломж”

Хүндэтгэлийн илтгэгч, оюутны болон судлаачийн тэргүүн байрын шагналыг Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр гардуулдаг уламжлалтай. Харин оюутны болон судлаачийн дэд, тусгай байрын шагнал, мөн Монголын хүнсдийн холбооны нэрэмжит шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 2021 оны 10 дугаар сарын 18-нд гардуулна.

Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналыг энэ удаа оюутны тэргүүн, дэд, тусгай байр эзэлсэн оюутнуудад Монголын хүнсчдийн холбооны гишүүн үндэсний үйлдвэрүүдэд ажилд орох эрхийн бичиг гардуулахаар шийдвэрлэжээ.

Уламжлалт бага хурлыг 2022 онд “Хүнсний аюулгүй байдал – тогтвортой үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар зарлаж байна. Бага хурлын сэдвийг жилийн өмнө зарлах нь тус бага хурлын уламжлалыг хадгалах, төрийн бодлого, шийдвэр, чиглэл болон судалгаа шинжилгээний ажлыг уялдуулах, судалгаа хөгжлийг дэмжих, чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Койн өндөр эрсдэлтэйг Монголбанк, СЗХ анхааруулав
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ