fbpx ҮСХ: Улаанбаатар хотын хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 10.4%-аар өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/15
Унших
2 минут 13 секунд

ҮСХ: Улаанбаатар хотын хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 10.4%-аар өсжээ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистик үзүүлэлтийг 2021 оны эхний есөн сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Мөнгөний нийт нийлүүлэлт (М2) энэ оны эхний есөн сард 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 20.4%-аар өссөн болохыг танилцуулгын эхэнд хэллээ.

Тодруулбал, М2 мөнгөний жилийн өсөлтийг гадаад цэвэр активын өсөлт бүрдүүлж байгаа аж.

Мөн нийт хадгаламж есдүгээр сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт хадгаламжийн 25 хувийг төгрөгийн хадгаламж, 21 хувийг валютын хадгаламж эзэлж байна.

ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үеийн үлдэгдэл 20.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь

  • Өмнөх сараас 328.2 тэрбум төгрөгөөр,
  • Өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөг буюу 16.5%-аар өссөн үзүүлэлт аж.

Түүнчлэн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ есдүгээр сард, улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх оны эцсээс 9.2 хувь, өмнөх сараас 0.3 хувь өсөлттэй гарчээ.

Инфляцын түвшин есдүгээр сард 9.6 хувь гарахад,

  • Хүнсний бүлгийн барааны үнэ 15.4 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ 17.3 хувь
  • Орон сууцны бүлгийн үнэ 7.1
  • Эм тарианы бүлгийн үнэ 6.7 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатарын хотын хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оноос 9.9%, өмнөх оны эцсээс 10.4% өмнөх сараас 0.4 хувиар өслөө.

2021 оны есдүгээр сарын инфляц 9.6 хувь гарсны 4.1 нэгж буюу 43 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт эзэлж байгааг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал танилцуулгын үеэр онцолсон.

Сүхбаатарын Н.Өсөхбаяр анх удаагаа түрүүлэв
Н.Амаржин өөрийгөө Монголын топ гурван комедианд багтаасангүй гэж уурлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ