fbpx У.Хүрэлсүх: Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол шударга ёс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/15
Унших
3 минут 13 секунд

У.Хүрэлсүх: Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол шударга ёс

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.

Тэрбээр "Эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн цаг ямагт тэмцэж, хамгаалж ирсэн түүхтэй. Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол шударга ёс юм.

Хүний хувь заяаг шийдэж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа байдал нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс хатуу шаардаж байна.

Нийгэмд шударга ёсыг тогтоох эрхэм үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчдын ёс зүйг чанд сахиж байж нийгэмд шударга ёс тогтоох тухай асуудал яригдана. Хуулийн байгууллагын бүхий л үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний хязгаарыг давж болохгүй. Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь хуулийн байгууллагын гол үүрэг байдаг. Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэж ард түмэндээ хандаж хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

Хэчнээн сайн хууль гаргасан ч эрх мэдэлтний нөхцөл шаардлагад нийцүүлж эхэлбээс өнгөндөө хуулийн засаглал мэт боловч ачир дээрээ хүн засагладаг хэвээрээ байгаатай утга нэг юм.

Шударга ёсны манаанд 519 шүүгч, 564 прокурор, 15 мянга гаруй хууль сахиулах алба хаагчид ажиллаж байна. Өөрийн болон танил талынхаа ашиг сонирхлыг улс үндэстнийхээ эрх ашгаас дээгүүр тавьж, өчүүхэн хувийн эрх ашгийн үүднээс өргөсөн тангаргаасаа няцаж, хууль ёсыг уландаа гишгэхээс эмээдэггүй, ёс зүй, сахилга хариуцлагагүй, хувийн сонирхолдоо автсан этгээдүүд өнөөдөр ч хуулийн байгууллагад ажилласаар байгаа нь нууц биш. Үүнд л ард түмэн бухимдаж байгаа. Нийт хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг гутаан харлуулж буйд харамсаж байна.

Энэ нь цаашид хуульчийн ёс зүйн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай болсныг харуулж байна.

Хуульчийн ёс зүй, сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлагатай боллоо. Хуульч бэлтгэдэг шат шатны боловсролын тогтолцоонд онцгой анхаарч, хуульч болохоор зорьж буй хүнд хууль эрх зүйн мэдлэг олгохын зэрэгцээ шударга ёс, ёс зүй, хүний мөс чанар хэмээх үнэт зүйлийг сэтгэл зүрхэнд нь ягштал суулгах явдал чухал" гэдгийг хэлэв.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,076 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа
“Парисын гранд слам“ тэмцээн маргааш эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Ссс

    Амжилт хүсьё

Шинэ мэдээ