fbpx 10 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд тэрбум төгрөг зарцуулж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 55 секунд

10 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд тэрбум төгрөг зарцуулж байна гэв

УИХ-ын чуулганаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх үеэр цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын талаар албаныхан гишүүдийн асуултад хариуллаа. Манай улсад нөөцөд бүртгэлтэй 1.7 сая тун "Файзер" вакцин, 890 мянган тун "Вероцелл" вакцин бий. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр гишүүд тээврийн жолооч нартай холбоотой чанаргүй оношлогооны асуудлыг хөндөж, нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн энэ үед хариуцлагагүй үйлдэл гаргаж байгааг шүүмжилсэн юм. Энэ асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Олон улсын стандарт шаардлага хангасан PCR аппаратны оношлуурыг оруулж ирдэг. Өнөөдрийн байдлаар Солонгос, Хятад, Герман зэрэг улсын оношлуурыг ашиглаж байна. 21 аймаг бүгд PCR лабораторитой болсон. Хилийн боомтуудад бүр нэмж байгуулсан. Тээврийн жолооч нарын эерэг, сөрөг хариун дээр асуудал үүссэн. Шинжилгээний хариунд халдварын нууц үеийн хугацаа их нөлөөлдөг. Мөн өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулсан тохиолдол гарсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тухайн нүүрс гаргаж байгаа байгууллагуудтай холбоотой олон асуудал байна. Үүн дээр зохицуулалтыг хийж PCR шинжилгээн дээр хатуу бодлого барьж байна. PCR шинжилгээг үндэсний хэмжээнд ХӨСҮТ-ийн лаборатори баталгаажуулдаг. ХӨСҮТ-ийн лаборатори нь олон улсад чанарын үзүүлэлтээ үнэлүүлдэг. ЭМЯ-аас чанарын хяналтыг тогтмол хийдэг. Түргэвчилсэн оношлуур ч мөн адил асуудалгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн шинжилгээний хувьд зөвхөн гадаад руу явж байгаа хүмүүсээс биш жирийн хүмүүстэй нийлээд өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхд 500 сая төгрөг зарцуулж байна. PCR шинжилгээ 28 мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хамгаалах хувцас хэрэгсэл орно. Шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна. Тухайлбал, өнгөрсөн 2-3 сард өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 800-1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Ханган нийлүүлэлтийг эрхийг олон байгууллагад олгосон учир үнэ хямдарч байгаа. Харин гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээнд заавал хамруулна. Энэ нь манай улсад ямар хувилбарын вирус орж ирж байгааг тодорхойлоход тусалдаг гэсэн мэдээллийг ЭМЯ-ны төлөөлөл өгсөн юм. Түүнчлэн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийт нас барж байгаа хүмүүсийн 77 хувь нь архаг суурь өвчтэй, 27.3 орчим хувь нь Covid-19-ийн шалтгаанаар нас барж байна. PCR шинжилгээний хувьд мэдээлэл үнэн зөв бөгөөд цахимжсан. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудад дархлаа тогтоцын судалгаа хийж байгаа. Вакцины хувьд үр дүнтэй, үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар Монгол Улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн. Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсч байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр орчим хувь нь халдварт өртсөн” гэлээ.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Маргааш зах, худалдааны төвүүд АМАРНА, архи согтууруулах ундаа зарахгүй

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​