fbpx Л.Халтар сайд 2.3 тэрбумаар замын эвдрэлийг судлуулан, пост бариулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/15
Унших
2 минут 3 секунд

Л.Халтар сайд 2.3 тэрбумаар замын эвдрэлийг судлуулан, пост бариулжээ

Л.Халтар сайд Засгийн газрын төдийгүй Зам, тээврийн салбарын шүдний өвчин болоод удлаа. Зам, тээврийн хөгжлийн яаманд авлига, хууль бус тендер, ашиг сонирхлын зөрчил, ажлын хариуцлагагүй байдал үүрлэсэн гэдэг нь олон баримтаар нотлогдоод байна.

Л.Халтар сайдын шийдвэрийн улмаас ажилгүй, орлогогүй болж амьжиргаа нь туйлдсан жолооч нар Өмнөд хил дээр зам хааж, Төв талбайд жагсаал хүртэл хийлээ. Салбарын сайдыгаа Хятадын талаас авлига авч экспортын гол замаа урд хөршийнхөнд өгсөн гэж тээвэрчид хардан бухимдлаа илэрхийлсэн. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ард иргэд Л.Халтар сайдын үед Дарханы зам ашиглалтад орохгүй нь гэж 4 дэх жилдээ халаглаж сууна. Энэ замд амиа алдсан хүний тоо хэдэн зуугаар тоологдож мэднэ. Тэгвэл Зам, тээврийн салбарт үүрлэсэн асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй Л.Оюун-Эрдэнийн толгойны өвчин болоод буй Л.Халтар сайдтай холбоотой санхүүгийн баримтууд ил боллоо.

Тодруулбал 400 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй ч ашиглалтад орж амжилгүй хагарч, эвдэрсэн Хөшигийн хөндийн хурдны замын эвдрэлийг судлахад Улсын төсвөөс 95 сая төгрөг зарцуулахаар болжээ. Анхнаасаа хурдны зам ажилд сайн хяналт тавьж чадаагүй Л.Халтар сайд эвдрэлийн шалтгааныг судлуулна гээд тендер зарласан байх юм.

No description available.

Үүнээс гадна Архангай аймгийн Тариат сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хэнтий аймгийн Мөрөн суманд төлбөр авах цэг шинээр бариулахаар 2 тэрбум 280 сая төгрөгийг Улсын төсвөөс гаргуулжээ. 3 цэгт замын пост барихад сургууль, цэцэрлэг барих хэмжээний зардал гаргасан Л.Халтар сайдад хариуцлага хэзээ тооцох вэ.

No description available.

Х.Баттулга МоАХ-г өгөхгүй гэжээ
Явах, үлдэх “дан” сайд нарын ялгаа нь ийм юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Hogiin hulgaich hogiin hulgaichaaraa duusdag

  2. Зочин

    Haltaraa chinii naiz miigaa ynhan

  3. Монгол

    Энэ Xалтар хэний тавиул гэж бодож бна та нөхөд оюукийг айлгаад ард нь хялайгаад сууж бга нөхрийн далд тавиул

  4. Зочин

    Алтарыг халтрыг томилуулсан нөхөр оюукийн ард хэрсэн бух шиг хараад бхаар халтрыг явуулах чадал оюукад алгаа

  5. Баатархүү

    Энэ ажлаа мэддэгүй, чадваргүй Халтар сайдаас салаачээ.

  6. Баатархүү

    Энэ ажлаа мэддэгүй, чадваргүй Халтар сайдаас салаачээ.

  7. Баатархүү

    Энэ ажлаа мэддэгүй, чадваргүй Халтар сайдаас салаачээ.

  8. Баатархүү

    Энэ ажлаа мэддэгүй, чадваргүй Халтар сайдаас салаачээ.

  9. Зочин

    хулгайчя сайд

  10. Зочин

    Энэ халтар пацаанаасаа салаачээ. Өөр хулгайн сонирхолгүй шудрага залуус тавиачээ

Шинэ мэдээ