fbpx ХХААХҮЯ: Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн польш улсад ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/14
Унших
2 минут 10 секунд

ХХААХҮЯ: Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн польш улсад ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш улсад 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний өдөр ажиллав.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Польш улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн Дэд сайд Шимон Гижынскитэй хоёр талын уулзалт хийж Монгол, Польшийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны төлөв, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх, өргөжүүлэх боломж, арга хэмжээний талаар санал солилцов. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус улсын Засгийн газрын санхүүжилт, нэн хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэх болсон нь Монгол Улсын газар тариалангийн салбарт оруулах том хөрөнгө оруулалт гэдгийг дурдаад хэлэлцээрийн хугацааг дахин сунгах тухай асуудлыг холбогдох яам, байгууллагад уламжлахыг хүслээ.

Мөн талууд хоёр орны яамд хооронд хамтын ажиллагааны тодорхой саналуудыг тавьсан бөгөөд яам хооронд байнгын ажиллагаатай механизм бий болгон Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохирлоо.

Төлөөлөгчид Польшийн Кельце хотноо 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй газар тариалангийн машин, техник, тоног төхөөрөмжийн AGROTECH олон улсын үзэсгэлэнд зочилж манай улсад ажиллах сонирхолтой тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанитай уулзлаа. Мөн тус үзэсгэлэнгийн Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцан 2022 оны 3 дугаар сард зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын холбогдох хувийн хэвшлийг оролцуулах, айлын талын компаниудтай уулзалтуудыг зохион байгуулах, хамтын ажиллагааг харилцан дэмжихэд санал нэгдсэн юм.

Өнгөрсөн хоногт ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан коронавирусийн халдвар авсан нь батлагджээ
Н.Анхбаяр: Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдэж авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ