fbpx ЭҮ: Цагаан тоос дарах төхөөрөмж, цаг, мөнгө хэмнэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
6 минут 55 секунд

ЭҮ: Цагаан тоос дарах төхөөрөмж, цаг, мөнгө хэмнэж байна

Эрдэнэт үйлдвэрийн хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлт хэзээ ямагт “шүдний өвчин” байсаар ирсэн. Тиймээс ч Баяжуулах үйлдвэртээ Цагаан тоос дарах ажлын алба тусгайлан байгуулж, хүн хүч, техник, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа харамгүй зориулж байна. Үр дүн нь ч сүүлийн жилүүдэд мэдрэгдэх болсон. Үүнд ажилтнуудын бүтээлч санаачилга, хүчин зүтгэл, өөриймсөг сэтгэл ихээр нөлөөлж байгааг бид сурвалжиллаа. Хаягдлын аж ахуйн ахлах механикч Э.Болдбаатар биднийг хөтчилж, 4М далангийн зүг хурдална. Хаягдлын нууранд ангир дуугарч, зэрэглэн нисээд намар буцах яагаа ч үгүйг сануулах нь нэн таатай. Э.Болдбаатар журмын нөхдийнхөө хамт цагаан тоос дарах төхөөрөмж хийснээ үзүүлэхээр яваа нь энэ.

сонин mn

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй 2000 гаруй га талбайг эзэлдэг. Үүнээс 1300 га нь хуурай бөгөөд 900 орчим га талбай нь цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахад талбай услах, хөрсөөр хучих, салхины чиглэл өөрчлөх, цаг уурын хүнд нөхцөлд ургадаг мод суулгах, тусгай бодис хэрэглэн гадаргууг бэхжүүлэх зэрэг арга ашигладаг. Гэсэн ч далангийн тогтворжилт, хаягдлын усыг дахин хэрэглэдэг үйлдвэрийн технологид сөргөөр нөлөөлдөг, өртөг өндөр зэргээс шалтгаалан Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд флокулянттай булингаар цагаан тоос босдог талбайг хучих арга технологийг өргөн ашиглаж үр дүнд хүрч байгааг үзлээ. Энэ үйл ажиллагааны гол хэрэглэгдэхүүн болох Герман улсын BASF фирмийн CPS-30 маркийн цагаан тоос дарах төхөөрөмж Хаягдлын аж ахуйн 12 дугаар далан дээр холоос бараатай цайран харагдана. 305 сая төгрөгийн үнэтэй энэ төхөөрөмж нь урвалж хүлээн авах танк, шахуурга, ус хангамжийн иж бүрдэл, холигч гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд цагт 30 м3, 0.5 хувийн уусмал найруулах хүчин чадалтай. Түүнээс гадна тэжээл өгөлт, уусмал найруулалт, бүтээгдэхүүн шахах зэрэг бүх үйлдэл нь бүрэн автоматажсан төхөөрөмж, гэж ахлах механикч Э.Болдбаатар тайлбарлалаа.

сонин mn

Хаягдлын аж ахуйн хэсэг бүрд байрлах шугамаас салбарласан булинга хаях жижиг 50 хоолой байх бөгөөд тэдгээр хоолойгоор дамжуулан флокулянттай булингаа хаяхаар шийдвэрлэжээ. Ингэхдээ зуны хаялтын 12 дугаар далан дээр байрлах CPS30 загварын хутгалттай чанд 0.4-0.5 хувийн концентраттай уусмал найруулан ус дамжуулах хоолой руу насосоор шахахад 2-5 дахин шингэлж, цааш хоолойгоор салбар шугамуудад хуваарилдаг байна.

Энэхүү хоолой нь хоорондоо километрийн зайтай гурван хэсэг газарт булинга хуваарилах 16 хоолойгоор дамжуулан, нийт гурван км талбайд бүрэн хучилт хийжээ. Бүгдэд нь зэрэг өгөх боломжгүй учраас тус бүрд нь 25 хоногоор 2-3 өдрийн зайтай дарагч урвалжаа өгдөг байна. Улирал солигдоход 12 дугаар далан дээр байрлуулсан флокулянт бэлтгэх, жигнэх төхөөрөмжийг 30х103 L багтаамжтай холигч танк, бусад бүрдэл хэсгийн хамт М4 далан руу зөөвөрлөж, суурилуулах хэрэгцээ шаардлага гардаг. Үүний тулд Автотээврийн цехээс 100 тонны ачигч кран захиална, Хаягдлын аж ахуй, Засвар угсралтын цехийн хоёр бригадын 10 гаруй ажилтан тоног төхөөрөмжийг салгах, задлах, ачих, угсрах, суурилуулах, турших гээд бүтэн таван өдөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Задалсан төхөөрөмжүүдийг 100 тонны кранд ачиж, хамгийн урт хаялт болох найман км-ын зайд байрлах 4М даланд хүргэж, угсарч, суурилуулна.

Ажлын явцад төхөөрөмж эвдрэх, цаг алдах, аюулгүй ажиллагааны эрсдэл үүсэх, зардал өндөр, краны хүрэлцээ муу, технологийн процессын үе шат, дамжлага удаан зэрэг олон асуудал үүсдэг байсныг ажилчид төсөл хэрэгжүүлэн шийджээ. Чанарын хяналтын хэлтэст ашиглагдахгүй байсан хуучин хоёр чан ашиглан тоос дарах төхөөрөмжийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж 4М далан дээр суурилуулсныг нүдээр үзэж бахархлаа. Түүнээс гадна урвалж хүлээн авах танкийг зөөврийн ачигч кран ашиглан цэнэглэснээр Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн жигд ажиллагааг хангаад зогсохгүй цаг, мөнгө хэмнэсэн, хөдөлмөр хөнгөвчилсөн өндөр үр ашигтай ажил болжээ. Баяжуулах үйлдвэрийн ХАА-н хэсгийн бүтээмж чанарын “Шинэчлэл”, Засвар угсралтын цехийн “Дөл” дугуйлангийн гишүүд хамтран Эрдэнэт үйлдвэрт нэн хэрэгцээтэй, цагаан тоос дарах төхөөрөмжийг гаднаас худалдан авах өртгөөс хямд зардлаар орлуулан хийж, урвалж хүлээн авах танк цэнэглэх төслийг тун амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад нэвтрүүлснээр 152 сая төгрөг хэмнэжээ. Өнгөрсөн жилийн өвлийн хаялтыг өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр хийсэн талбайд тоос дарах давхарга сайн тогтсон харагдана.

Хаягдлын аж ахуйн ахлах механикч Э.Болдбаатар Эрдэнэт үйлдвэрийн “Манлайлах, ур чадварын хөтөлбөр”-т хамрагдсан манай сайн ажилтны нэг. Тэрээр үйлдвэрлэлээс урсгалаар ирэх булингыг хойш нь шахах насосын элэгдсэн хэсгийг сэргээн засварлахаар арга ухаан сэдэж, сэтгэл оюунаа чилээж явна. Тэрбум төгрөгийн үнэтэй эдийн 10 хувь нь элэгдээд жагсаалаас гарна гэдэг дэндүү хайран. Сэргээн засаад 3000 цаг ажиллуулахад л үйлдвэрт үр ашгаа өгнө. Иймэрхүү өөриймсөг сэтгэлтэй, бүтээлч хандлагатай, ажилдаа эзний ёсоор ханддаг ажилтнуудаас үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, дунд түвшний техникийн шинэчлэл, технологийн сайжруулалт, шинжлэх ухаан, технологи, инновацын төслүүд төрдөг. Тэр хэрээр Эрдэнэт үйлдвэр үр ашигтай ажиллаж, улсын сан хөмрөг арвиждаг.

М.ОДГЭРЭЛ

ФОТО: Б.БАТТӨГС

Албан тушаалын гуйланчлал
Албан тушаалын гуйланчлал
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​