fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 1,566 тохиолдол шинээр батлагдаж, 15 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/12
Унших
0 минут 54 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 1,566 тохиолдол шинээр батлагдаж, 15 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,566-д коронавирусийн халдвар батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 328,304 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,107 нь Улаанбаатар хотод,
  • 459 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,392 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

“Squid Game” цувралын од Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ
Хоёр улсын харилцаанд “хорлон сүйтгэгч” болоход хоёрхон захиа л хангалттай!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ