fbpx Зэлмэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 31 секунд

Зэлмэ

Сэцэн, Монголын нууц товчоон дахь хүмүүсийн зураг, Бээжин, 1989

Их Монгол улсын үеийн улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин.

Зэлмэ бол Урианхай овгийн Жарчиудай өвгөний хүү бөгөөд Чингис хааны унаган багын найз болон дөрвөн нохой, есөн өрлөгийн нэг билээ. Чингис хааныг анх мэндлэх үед Жарчиудай өвгөн булган өлгий хүргэж хүүгээ Тэмүжинд үйлчлүүлэхээр өгөхийг амласан билээ. Тухайн цагт нялх балчир байсан учир авч хариад 1178 оны үеэр дахин хүргэн иржээ. Зэлмэ бол Чингис хааныг хамгийн хүнд бэрхшээлтэй үед ирж нөхөрлөсөн анд болох учир төрөх цагт хамт төрсөн, өсөх үед хамт өссөн өлзий буянт нөхөр хэмээн маш их хүндэтгэдэг байжээ.

1189 онд Чингис хаан Монгол аймгийн хаан болсны дараагаар Зэлмийг бүх цэргийг ерөнхийлөн захирах ахлагч болгожээ. 1202 онд болсон Хүйтэний байлдаанд Чингис хааны хүзүү шархдаж цус нь бөглөрч хүнд аюултай байсан үед Зэлмэ амаараа цусыг нь шимэн шимэн байж цусыг нь зогсоож амийг нь аварч байжээ. Мөн ам нь хатаж цангаж байгаа үед дайсны хүрээнд ухаалгаар нэвтэрч ус тараг авчран Чингис хаанд уулгаад түүний амийг аварчээ. 1203 онд Муу өндөрийн байлдааны үед Зэлмэ хойд хайгуулын ажлыг хариуцаж дайсныг хориглон байлдаж их ялалт олохыг баталсан байна. 1204 онд болсон Наху Хуны байлдаанд Зэв, Сүбээдэй, Хубилай нартай хамт цэрэг захиран хошуучлан байлдаж Найман аймгийг мөхөөхөд үлэмж их гавьяа байгуулжээ. 1206 онд Их Монгол улс байгуулагдсаны дараа Зэлмийг 88 гавьяатны 9 дүгээрт жагсааж мянганы ноёноор томилсон бөгөөд 9 удаа алдаа гаргавч үл шийтгэх онцгой соёрхол хүртээжээ. Их Монгол улс байгуулагдсаны дараа удалгүй нас барсан бололтой. (А.Пунсаг)

АШИГЛАСАН НОМ ЗОХИОЛ

Лу.Алтан товч, УБ., 1990

Монголын нууц товчоон

Судрын чуулган (монгол хэлээр)

Юань улсын судар (хятад хэлээр)

ДЭЛГЭРҮҮЛЖ ҮЗЭХ НОМ ЗОХИОЛ

Алтаншаа Н., Монголчуудын өчигдрийн мөр, Хөх хот, 1993

Буянхүү, Монгол түүхийн толь бичиг - Эртний боть, Хөх хот, 2010

Ван Мандаа, Монголын түүхийн толь, ӨМАХХ, 1999

Монгол судлалын нэвтэрхий толь - Эртний түүх, Хөх хот, 2010

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Их Монгол улс, Чингис хаан
Төрөл Түүхэн хүн
Цаг үе Их Монгол улс
Хэний хаанчлалын үед Чингис хаан
Салбар, чиглэл Түүх
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Нохой, өрлөг
Хүйс эр
Овог, аймаг Урианхай
Төрсөн газар Бурхан Халдун
Албан тушаал Мянгатын ноён
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Эцэг нь Жарчиудай өвгөн.

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

Д.Тогтохсүрэн: УИХ дахь МАН-ын бүлэг 4 чиглэлд онцгой анхаарна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​