УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцжээ.
Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Бид ирэх 7 хоногийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Мөн ирэх даваа гарагт коронавирусын нөхцөл байдал, шатахууны хангамж, экспорт, импортой холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ" гэв.
УИХ дахь МАН-ын бүлэг энэ намрын чуулганы хугацаанд 4 чиглэлд онцгой анхаарахаар болжээ. Энэ нь нэгдүгээрт, эдийн засгийг сэргээх буюу татварын, хөрөнгө оруулалтын, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хуулийг батлах. Хоёрдугаарт, 2014 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд батлах ёстой хуулийн төслүүдийг батлах буюу энэ хүрээнд парламентын хяналтын тухай, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл багтана. Гуравдугаарт, 2022 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах. Дөрөвдүгээрт, МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгасан Баялгийн сангийн тухай, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон нийтийн өмчийн тухай, Газрын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх явдал ажээ.